Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2008 › Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

uih-togtool

Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2008-01-29, Улаанбаатар11

Улсын Их Хурлын 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Тэтгэвэр нь түр зогсоогдсон иргэдийн авч байгаа нөхөн олговрын доод хэмжээг сард 81000 /наян нэгэн мянган/ төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай“ Монгол Улсын Их Хурлын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 74 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН