uih-togtool
Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 03 дугаар дүгнэлтийн тухай
Хүчин төгөлдөрҮндсэн хуулийн цэцийн 2008 оны 03 дугаар дүгнэлтийн тухай
2008-04-10, Улаанбаатар20
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
”Улсын ерөнхий прокуророос Улсын Их Хуралд оруулсан саналыг хэлэлцсэн тухай” Улсын Их Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.
Энэ тогтоолыг батлагдсан өдөр буюу 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН