uih-togtool
Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай
Хүчин төгөлдөрТогтоол хүчингүй болсонд тооцох тухай
2008-04-10, Улаанбаатар21
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
”Улсын ерөнхий прокуророос Улсын Их Хуралд оруулсан саналыг хэлэлцсэн тухай” Улсын Их Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс буюу 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН