Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2008 › Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай

2008-04-10, Улаанбаатар22

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-ыг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8.1.4 дэх заалт, мөн хуулийн 8.1.5-ын “энэ хуулийн 8.1.4-т зааснаас бусад” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.

Энэ тогтоолыг батлагдсан өдөр буюу 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН