Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2008 › Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2008-05-06, Улаанбаатар26

Төрийн албаны тухай хуулийн 5.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн улс төрийн албан тушаалын ТӨ-VA-аас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, гэснийг хасч тусгай албан тушаалын ТӨ-VA-д Монгол банкны Ерөнхийлөгч гэсний өмнө “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга,” гэж нэмсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН