uih-togtool
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай
2008-05-09, Улаанбаатар29
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 8.1, 8.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс товлон зарласугай.
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2008 оны 6 дугаар сарын 29-ний ням гаригт явуулахаар тогтоосугай.
Энэ тогтоолыг 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН