uih-togtool
Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай
Хүчин төгөлдөрСонгуулийн зардлын хэмжээг батлах тухай
2008-05-15, Улаанбаатар31
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 10.2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын 2008 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 7.2 тэрбум төгрөгөөр тогтоосугай.
Энэхүү зардлыг улсын төсвөөс гаргахыг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.
Энэ тогтоолыг 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН