uih-togtool
Төрөөс олгох нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай
Хүчин төгөлдөрТөрөөс олгох нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай
2008-05-16, Улаанбаатар33
Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн хэмжээг 200,000 /хоёр зуун мянга/, гавьяат цолтон ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг 150,000 / нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус тогтоосугай.
Энэ арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг 2008 оны төсвийн тодотголд тусган шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН