Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2008 › Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

uih-togtool

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

2008-05-16, Улаанбаатар35

Ойн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай Улсын Их Хурлын 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд “11¹. Ойн хэрэг эрхлэх газар” гэж нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН