Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2008 › Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 06 дугаар дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 06 дугаар дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 06 дугаар дүгнэлтийн тухай

2008-05-20, Улаанбаатар38

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Нэр дэвшигч нь ... дараахь шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3-т “ялгүй байх” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн “...төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, Хорин нэгдүгээр зүйлийн 3-т “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН