uih-togtool
Татварын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрТатварын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
2008-05-20, Улаанбаатар39
Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:
Татварын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай:
Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгатай нийцүүлэн татварын харилцааг зохицуулж буй холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
Засгийн газар, яам, агентлагуудаас гаргасан холбогдох шийдвэрийг 2008 оны 8 дугаар сарын 1-ний дотор Татварын ерөнхий хуультай уялдуулан өөрчлөх;
Үндэсний татварын албаны бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгон бэхжүүлэх;
Цахим татварын албыг бий болгон хөгжүүлэх, татварын албаны мэдээллийн тогтолцоог шинэчлэх, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН