uih-togtool
Төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай
Хүчин төгөлдөрТөсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай
2008-05-22, Улаанбаатар41
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6.1.2 дахь заалт, 25 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын 2009 оны төсвийн хүрээний мэдэгдлийн болон 2010-2011 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтүүдийг 1 дүгээр хавсралтаар, Засгийн газрын дунд хугацааны зорилтуудыг 2 дугаар хавсралтаар тус тус зөвшөөрсүгэй.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар зөвшөөрсөн үзүүлэлтүүдийг баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/-т үүрэг болгосугай.
Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Д.Ганхуяг/, Төсвийн байнгын хороо /Л.Пүрэвдорж/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН