uih-togtool
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
2008-05-22, Улаанбаатар45
Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай Улсын Их Хурлын 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид дараахь агуулга бүхий заалт нэмсүгэй:
Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд
3¹. Цөмийн энергийн комисс
Энэ тогтоолыг Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН