Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2008 › Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2008-05-22, Улаанбаатар46

Төрийн албаны тухай хуулийн 28.2.1, 28.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын сарын цалингийн 30 хувиар тогтоож, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

2.

Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл тогтоох тухай” Улсын Их Хурлын 1997 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН