Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2008 › Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай

uih-togtool

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай

Хүчин төгөлдөр

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай

2008-05-29, Улаанбаатар49

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.2, 6.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Жамбалсүрэнгийн Нарантуяаг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлсүгэй.

2.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Шилагарьдийн Солонго, Батнямын Алтанжаргал нарыг томилсугай.

3.

Энэ тогтоолыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН