Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2008 › Орон даяар гашуудал зарлах тухай

uih-togtool

Орон даяар гашуудал зарлах тухай

Хүчин төгөлдөр

Орон даяар гашуудал зарлах тухай

2008-05-29, Улаанбаатар50

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

2008 оны 5 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд болсон цаг агаарын аюултай үзэгдэлд Сүхбаатар, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудад олон хүн нэрвэгдэж харамсалтайгаар амь үрэгдсэнд эмгэнэн 2008 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 09.00 цагаас мөн өдрийн 21.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар гашуудал зарласугай.

2.

Гашуудлын үеийн дэгийг тогтоож хэрэгжүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.

3.

Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН