uih-togtool
Орон нутгийн Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай
Хүчин төгөлдөрОрон нутгийн Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай
2008-09-11, Улаанбаатар11
Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг 2008 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ням гаригт явуулахаар 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн товлон зарласугай.
Энэ тогтоолыг 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ