uih-togtool
Сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай
Хүчин төгөлдөрСонгуулийн зардлын хэмжээ батлах тухай
2008-09-11, Улаанбаатар12
Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Орон нутгийн Хурлын 2008 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 415,022,440 төгрөгөөр тогтоосугай.
Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.
Энэ тогтоолыг 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ