Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2008 › Байнгын хорооны гишүүнээр батлах тухай

uih-togtool

Байнгын хорооны гишүүнээр батлах тухай

Хүчин төгөлдөр

Байнгын хорооны гишүүнээр батлах тухай

2008-09-17, Улаанбаатар15

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Пүрэвийн Алтангэрэл, Цэндийн Шинэбаяр нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Доржийн Одбаярыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

2.

Энэ тогтоолыг 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ