Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2008 › Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

uih-togtool

Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

2008-09-19, Улаанбаатар17

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дор дурдсан хүмүүсийг Засгийн газрын гишүүн, сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй:

1/

Миеэгомбын Энхболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын;

2/

Ганхуягийн Шийлэгдамбыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдын;

3/

Цэрэндашийн Цолмонг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын;

4/

Жамъяндоржийн Батхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын;

5/

Нордовын Болормааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын;

6/

Санжаасүрэнгийн Оюуныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдын;

7/

Раднаабазарын Рашийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын;

8/

Дамдины Дэмбэрэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын;

9/

Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын;

10/

Чимэдийн Хүрэлбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайдын;

11/

Халзхүүгийн Наранхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдын;

12/

Цэндийн Мөнх-Оргилыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын ;

13/

Цэрэндоржийн Ганхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын;

14/

Бямбаагийн Батсэрээдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын;

15/

Нямаагийн Энхболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын.

2.

Энэ тогтоолыг 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ