uih-togtool
Байнгын хорооны гишүүнээр батлах тухай
Хүчин төгөлдөрБайнгын хорооны гишүүнээр батлах тухай
2009-10-09, Улаанбаатар63
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталсугай.
Энэ тогтоолыг 2009 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ