uih-togtool
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай
2009-10-29, Улаанбаатар68
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхий сайдаар Сүхбаатарын Батболдыг томилсугай.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай саналаа Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд /С.Батболд/-д даалгасугай.
Энэ тогтоолыг 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ