Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2009 › Прокурорын байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх тухай

uih-togtool

Прокурорын байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх тухай

Хүчин төгөлдөр

Прокурорын байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх тухай

2009-11-06, Улаанбаатар70

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсад прокурорын байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойг 2010 оны 8 дугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэхээр тогтоосугай.

2.

Прокурорын байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг 2010 оны улсын төсөвт тусган шийдвэрлүүлэхийг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ