uih-togtool
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай
2009-11-10, Улаанбаатар71
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр ирүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр батлагдсан хуулиудаар тогтоосон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээр ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд /С.Батболд/-д зөвшөөрсүгэй.
Энэ тогтоолыг 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ