uih-togtool
Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай
2009-11-12, Улаанбаатар72
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Дөчдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Засгийн газрын гишүүн-сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугай:
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайдаар Норовын Алтанхуягийг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Миеэгомбын Энхболдыг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Гомбожавын Занданшатарыг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Сангажавын Баярцогтыг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Цэндийн Нямдоржийг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Лүймэдийн Гансүхийг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Лувсанвандангийн Болдыг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Ёндонгийн Отгонбаярыг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Халтмаагийн Баттулгыг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Төгсжаргалын Гандийг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Түнжингийн Бадамжунайг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар Дашдоржийн Зоригтыг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Самбуугийн Ламбааг;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Чимэдийн Хүрэлбаатарыг.
Энэ тогтоолыг 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ