Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2009 › Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх тухай

uih-togtool

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх тухай

2009-11-12, Улаанбаатар73

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-сайд нарыг шинээр томилсонтой холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Засгийн газрын гишүүн-сайдаар томилогдсон дор дурдсан хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлсүгэй:

1/

Норовын Алтанхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын;

2/

Миеэгомбын Энхболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын Шадар сайдын;

3/

Сангажавын Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Сангийн сайдын;

4/

Цэндийн Нямдоржийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хууль зүй, дотоод хэргийн сайдын;

5/

Лүймэдийн Гансүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын;

6/

Лувсанвандангийн Болдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдын;

7/

Ёндонгийн Отгонбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын;

8/

Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын;

9/

Төгсжаргалын Гандийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын;

10/

Түнжингийн Бадамжунайг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын;

11/

Дашдоржийн Зоригтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын;

12/

Самбуугийн Ламбааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрүүл мэндийн сайдын;

13/

Бадраагийн Долгорыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын.

2.

Энэ тогтоолыг 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ