uih-togtool
“Тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай”
Хүчин төгөлдөр“Тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай”
2009-11-25, Улаанбаатар80
тогтоолд өөрчлөлт оруулах тухай Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт заасан Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг гэснийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19¹.6 дахь хэсгийг гэж, мөн тогтоолын 1 дэх заалтын Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 4.4-т гэснийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 19¹.5-д гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ тогтоолыг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ