Нүүр ›
uih-togtool ›
2009 ›
“Мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай
uih-togtool
“Мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөр“Мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай
2009-11-25, Улаанбаатар83
Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 дүгээр тогтоолын үндэслэх хэсэгт заасан Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 8.1-ийг гэснийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 19¹.6 дахь хэсгийг гэж өөрчилсүгэй.
Энэ тогтоолыг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ