uih-togtool
Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай
Хүчин төгөлдөрТөрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай
2009-01-16, Улаанбаатар6
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
”Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг хавсралтаар баталсугай.
Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Төрийн зарим байгууллагын удирдах албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 1995 оны 42 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ