uih-togtool
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай
2009-01-16, Улаанбаатар9
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 9 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэхээр товлон зарласугай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг 2009 оны 05 дугаар сарын 24-ний өдөр явуулахаар тогтоосугай.
Энэ тогтоолыг 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ