Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2009 › Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай

uih-togtool

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай

2009-01-16, Улаанбаатар10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 4 000 000 000 /дөрвөн тэрбум/ төгрөгөөр тогтоосугай.

2.

Энэхүү зардлыг улсын төсвөөс гаргахыг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.

3.

Энэ тогтоолыг 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ