uih-togtool
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрСонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх тухай
2009-01-16, Улаанбаатар17
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Батаагийн Баттулга, Батчулууны Баярсайхан нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс тус тус чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ