Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2009 › Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай

2009-12-03, Улаанбаатар86

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, мөн зүйлийн 10 дахь заалтын “Аль нэгэн нам, … гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ