Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2009 › Тооллогын тов өөрчлөн тогтоох тухай

uih-togtool

Тооллогын тов өөрчлөн тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Тооллогын тов өөрчлөн тогтоох тухай

2009-12-09, Улаанбаатар88

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Хүн ам, орон сууцны тооллогын Улсын комиссын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогын товыг 2010 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнийн “00” /тэг тэг/ цагаар өөрчлөн тогтоосугай.

2.

Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Тов тогтоох тухай” Улсын Их Хурлын 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД