Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2009 › Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль бий болгох тухай

uih-togtool

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль бий болгох тухай

Хүчин төгөлдөр

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль бий болгох тухай

2009-12-09, Улаанбаатар89

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1.

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль бий болгосугай.

2.

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалийн тодорхойлолтыг 1 дүгээр хавсралтаар, уг медалийг олгох журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.

Энэ тогтоолыг 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД