Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2009 › Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2009-12-17, Улаанбаатар91

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг, Ардчилсан намын бүлгийн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Эрдэнийн Бат-Үүлийг Хууль зүйн байнгын хорооны, Гомбожавын Занданшатарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны, Лувсанвандангийн Болд, Чимэдийн Хүрэлбаатар нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.

Улсын Их Хурлын гишүүн Эрдэнийн Бат-Үүлийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Лувсанвандангийн Болдыг Хууль зүйн байнгын хорооны, Гомбожавын Занданшатарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.

Энэ тогтоолыг 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ