uih-togtool
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай
Хүчин төгөлдөрБиеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай
2009-12-24, Улаанбаатар95
Биеийн тамир, спортын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.
“Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ын зорилтыг ханган биелүүлэх цогц хөтөлбөр боловсруулж Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Д.Арвин/-нд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ