uih-togtool
Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
2009-12-25, Улаанбаатар97
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Зоос банкны бүтцийг өөрчлөн байгуулахтай холбогдон гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор 100 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж нийтэд санал болгон арилжаалахыг Засгийн газар /С.Батболд/-т зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ