uih-togtool
Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох, чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрСанхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох, чөлөөлөх тухай
2009-12-30, Улаанбаатар98
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн даргаар Галбадрахын Даваажаргал, гишүүнээр Агипарын Бакей, Дамдинсүрэнгийн Цэцэгмаа нарыг тус тус томилсугай.
Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Лувсандоржийн Дашдорж, Лайлангийн Тунгалаг нарыг Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ