Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2009 › Тогтоолын төсөл буцаах тухай

uih-togtool

Тогтоолын төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Тогтоолын төсөл буцаах тухай

2009-03-06, Улаанбаатар23

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Засгийн газраас 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг бууруулан мөрдөх тухай”, “Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг бууруулан мөрдөх тухай”, “Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг бууруулан мөрдөх тухай”, “Зарим албан тушаалын цалингийн хэмжээг бууруулан мөрдөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ