Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2009 › Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай

2009-03-12, Улаанбаатар24

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын “баг, хорооны Засаг дарга”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн “…төрийн албаны шалгалт өгч тэнцсэн иргэнийг …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

2.

Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 3 дугаар сарын 12 -ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ