uih-togtool
Ерөнхийлөгчийн хоригийн тухай
Хүчин төгөлдөрЕрөнхийлөгчийн хоригийн тухай
2009-04-09, Улаанбаатар28
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт оруулсан өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн зөвшөөрсүгэй.
Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД