uih-togtool
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрЗарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
2009-04-09, Улаанбаатар30
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Санжаасүрэнгийн Оюуныг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Төсвийн байнгын хорооны гишүүнээр, Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргил, Хишигдэмбэрэлийн Тэмүүжин, Дангаасүрэнгийн Энхбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.
Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ