uih-togtool
Болзол батлах тухай
Хүчин төгөлдөрБолзол батлах тухай
2009-04-30, Улаанбаатар33
Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
"Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол"-ыг 1 дүгээр хавсралтаар, “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоох сүлжээ”-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Болзол батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ