uih-togtool
Үндсэн чиглэл батлах тухай
Хүчин төгөлдөрҮндсэн чиглэл батлах тухай
2009-05-14, Улаанбаатар38
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.
Цаг үеийн зайлшгүй шаардлагатай хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг энэ тогтоолын 1 дэх заалтад заасан үндсэн чиглэлд тусгагдсан эсэхийг харгалзалгүйгээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлж байхыг Засгийн газар /С.Баяр/-т үүрэг болгосугай.
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газар /С.Баяр/, холбогдох Байнгын хороодын дарга нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ