Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2009 › Төрөөс малчдын талаар баримтлах бодлого батлах тухай

uih-togtool

Төрөөс малчдын талаар баримтлах бодлого батлах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төрөөс малчдын талаар баримтлах бодлого батлах тухай

2009-06-04, Улаанбаатар39

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2.

Төрөөс малчдын талаар баримтлах бодлого баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай:

1/

төрөөс малчдын талаар баримтлах бодлогын эхний үе шат /2009-2015 он/-нд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2009 оны 2 дугаар улиралд багтаан батлан, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

2/

төрөөс малчдын талаар баримтлах бодлогын зорилт, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусган хэрэгжүүлэх.

3.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Б.Батбаяр/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ