uih-togtool
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай
2009-06-04, Улаанбаатар40
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийн товыг 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 06 минутад байхаар тогтоосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ