Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2009 › Монгол Улсын 2008 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай

uih-togtool

Монгол Улсын 2008 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын 2008 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай

2009-06-05, Улаанбаатар41

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын 2008 оны улсын төсвийн гүйцэтгэлийн орлогыг 1,463,943,717.4 /нэг их наяд, дөрвөн зуун жаран гурван тэрбум, есөн зуун дөчин гурван сая, долоон зуун арван долоо аравны дөрвөн мянга/ мянган төгрөгөөр, зарлагыг 1,745,484,297.4 /нэг их наяд, долоон зуун дөчин таван тэрбум, дөрвөн зуун наян дөрвөн сая, хоёр зуун ерэн долоо аравны дөрвөн мянга/ мянган төгрөгөөр тус тус баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ