uih-togtool
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай
Хүчин төгөлдөрТөсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай
2009-06-05, Улаанбаатар42
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт, 25 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын 2010 оны төсвийн хүрээний мэдэгдлийн болон 2011-2012 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтүүдийг 1 дүгээр хавсралтаар, Засгийн газрын дунд хугацааны зорилтуудыг 2 дугаар хавсралтаар тус тус зөвшөөрсүгэй.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн төслийг энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар зөвшөөрсөн үзүүлэлтүүдийг баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.
Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж батлахдаа энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар зөвшөөрсөн үзүүлэлтүүдийг баримталж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/, Төсвийн байнгын хороо /Ч.Хүрэлбаатар/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ