uih-togtool
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
2009-06-11, Улаанбаатар43
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын 2004 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журам”-ын Хоёрын 2.1 дэх заалтын 9 дүгээр сарын 1-ний гэснийг 4 дүгээр сарын 1-ний гэж, 2.2 дахь заалтын 9 дүгээр сарын 20-ны гэснийг 4 дүгээр сарын 20-ны гэж, 2.3 дахь заалтын 10 дугаар сарын 1-ний гэснийг 5 дугаар сарын 1-ний гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ тогтоолыг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ